Сүүлийн үед иргэд олноор цуглардаг газар, зах худалдааны төв, мөсөн гулгуурын талбай гэх мэт хүний хөл хөдөлгөөн ихтэй байршилд эд зүйлсээ хулгайд алдсан тохиолдол түгээмэл гарч байна. Тухайлбал, 12-р сарын 29-нд цагдаагийн 102 тусгай дугаарт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мөсөн гулгуурын талбай орчимд халааснаасаа гар утсаа алдсан гэх 4 дуудлагыг цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Иймд иргэдийг гээгдсэн эд зүйлс олбол цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх мөн халаасандаа гар утас, эд зүйлсээ хийхгүй байхыг санууллаа.
Мөсөн гулгуурын талбай орчмоос 4 иргэн гар утсаа алджээ
