ӨВЛИЙН ДУНД ШАР ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР


  • Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Наран ургах, шингэх: 08.39-17.21
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Уул

Аргын тооллын 1 сарын 11, Адьяа гараг. Билгийн тооллын 23. Тэргүүн дагуул одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа элбэг олдоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *