Прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар ёс зүйн хуралд ирээгүй


16 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадоржтой холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хурлаас өмнө талийгаач охины ээж тухайн хэрэг дээр хяналт тавин ажиллаж байгаа прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарыг ёс зүйн хурлаар оруулахаар болсон. Учир нь тухайн хэрэг гарах үед хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг прокуророос хохирогчоор тогтоогоод байсан юм. Харин үүнийг талийгаач охины ээж эсэргүүцэж, шүүхээс тэднийг хохирогч байх үндэслэлгүй хэмээн үзээд байсан удаатай. Иймд талийгаач охины ээж прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нарыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоолгохоор Улсын ерөнхий прокурорт хандаад байсан юм. Ёс зүйн хурал 12-р сарын 30 -нд товлогдсон ч прокурор Г.Баясгалан, Г.Янжиндулам нар хуралдаа ирээгүй гэдгийг талийгаач охины ээж өөрийн фейсбүүк хаягаараа дамжуулан мэдэгджээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *