Өвлийн адаг шарагчин үхэр сарын зургаан цагаан хөх луу өдөр


Аргын тооллын 1 сарын 30, Сугар гараг. Билгийн тооллын 12, Хэрцгий охин одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *