АНУ-ын арми өнгөрсөн бямба гарагт Венесуэл рүү халдан довтолж, Ерөнхийлөгч Николас Мудрог эхнэртэй нь хамт баривчлан, АНУ руу авчирсан билээ. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхи, зэвсэг наймаалсан, террорист бүлэглэл зохион байгуулсан хэргээр АНУ-ын Нью-Иорк хотын шүүх ял оноохоор төлөвлөж байв. Тэгвэл даваа гарагт уг шүүх хурал болж, түүнийг гэм буруугүй гэж тогтоожээ. Үүний дараа Европын Холбоо АНУ-ыг эрс шүүмжилсэн байна.
Мадурог баривчлагдсаны дараа Венесуэл улсын Дэд ерөнхийлөгч Делси Родригесийг Ерөнхийлөгчөөр түр томилсон юм. Тэгвэл даваа гарагт Мадуро шүүхийн танхимд гэм буруугүй нь тогтоогдсоны дараа “Би Венесуэлийн Ерөнхийлөгч хэвээрээ шүү” гэж мэдэгджээ.
Шүүхийн танхимд Мадуро руу нэг эрэгтэй испани хэлээр “Чи хийсэн зүйлийнхээ шанг төлөх болно” гэж орилжээ. Харин Мадуро “Би бол хулгайлагдсан Ерөнхийлөгч. Дайны хоригдол” гэж хариулсан байна.
Трамп яг юу төлөвлөөд байгааг Дэлхий даяар гайхаж байна.
Эх сурвалж: BBC
