Буяны цуваанд яваа авто машиныг “AI торгохгүй” гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй


Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс замын хөдөлгөөний зөрчлийг AI-р илрүүлж эхэлсэн. Тэгвэл цахим орчинд иргэд “буяны цуваанд явж буй автомашинуудыг хиймэл оюунаар торголоо” гэх гомдол илэрхийлээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор, ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу “Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш юм” гэх мэдээллийг өглөө.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *