Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзанданг албан тушаалаас нь чөлөөлжээ. Эргэн сануулахад Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргаж Шинэ намын дарга Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байдаг.
Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчийн албан тушаал нь өндөр цалинтай төдийгүй, өөрийн ажлын албатай томоохон албан тушаал байжээ. Одоогоор түүний оронд хэнийг томилох эсэх нь тодорхой биш байна.
