Ши Жиньпин Бээжинд Ли Жэ Мёнг хүлээн авч уулзлаа


БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Бээжин хотод БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мёнг хүлээн авч уулзлаа. Ли Жэ Мён тус улсад 4 өдрийн айлчлал хийж байна. Тус уулзалтын дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2026 онд Солонгос-Хятадын харилцааг бүрэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч 2019 оноос хойш анх удаа Хятадад айлчилж байгаа явдал юм. Өнгөрсөн 11-р сард Өмнөд Солонгост болсон эдийн засгийн чуулга уулзалтад Ши Жиньпин айлчилсан бол энэ удаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хятадад айлчилж байна.

Ли Жэ Мёны өмнөх Ерөнхийлөгч Юн Сок Ёл Хятадад шүүмжлэлтэй ханддаг байсан тул 2 улсын дипломат харилцаа муудаж, Хятадын тал Өмнөд Солонгосын поп соёлд албан бус хориг тавьсан байлаа. Тэгвэл одоо Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2 улсын харилцааг сэргээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *