Хүүхдийн улсын 110 байцаагч ажиллаж эхэллээ


Засгийн газрын тогтоолоор 16,000 хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллахаар болжээ. Энэ хүрээнд 21 аймаг, 9 дүүрэгт 39 ахлах байцаагч, 71 байцаагч 2026.01.02-ноос ажиллаж эхэллээ.

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн тусгай бүлгийн 6.20 дугаар зүйлд заасны дагуу Хүүхдийн тусламжийн 108 утас ажиллуулж, иргэд олон нийтээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэдэг. Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой гомдлыг шалган, шаардлагатай тохиолдолд тэтгэмжийг түр зогсоох, хүүхдийг асран хамгаалж, харгалзан дэмжиж буй хүнд шилжүүлэх, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлждэг.

Хэрэв хүүхэд эзэнгүй орхигдох, ялгаварлан гадуурхагдах, дээрэлхүүлж байгаа, эсвэл хувь хүн, байгууллагын буруутай үйлдлээс болж эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн тохиолдолд хүүхдийн тусламжийн 108 утсанд хандаж, хүүхдийн эрхийн улсын байцаагчтай холбогдох боломжтой юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *