Японд газар 6.2 магнитудын хүчтэй хөдөлжээ


Өнөөдөр буюу мягмар гарагт Японы баруун хэсгийн Шинаме мужид газар 9.6 километрийн гүнд хоёр удаа хөдөлжээ. Эхлээд 10:18 цагийн үед 6.2 магнитудын хүчтэй чичирхийлсэн бол тун удалгүй ахиад 5.1 магнитудын хүчтэй шилгээсэн байна. Газар хөдөлсний дараа удаан хугацаанд чичирхийлэл мэдрэгджээ.

Японы цаг уурын агентлаг “Цунами үүсэх эрсдэл байхгүй” хэмээн мэдэгдэж, энэ 7 хоногт 5 хүртэлх магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд болж магадгүй гэж анхааруулав. Дараагийн 2-3 хоног ахин газар хөдлөх хамгийн магадлалтай гэнэ. Газар хөдлөлтийн улмаас хэн нэгэн амиа алдсан мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ABC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *