Цаг уур орчны шинжилгээний газраас өнгөрөгч 12-р сарын цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тодруулбал, 2025 оны 12 дугаар сард Монгол орны хэмжээнд дунджаар 1.6 мм тунадас орсон байна. Энэ нь өмнөх жилээс 55.8 хувиар, ОЖД-аас 47.3 хувиар тус тус бага хур тунадас орсон ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 19 дэх бага тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 74.4 хувь нь дунджаас бага, 7.0 хувь нь дунджийн орчим, 18.6 хувь нь ахиу тунадас унасан байна.

