AI-р зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирчээ


Хиймэл оюунд /AI/ суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна. Өнгөрөгч оны хувьд өдөрт 74 мянга гаруй зөрчил бүртгэгддэг байсан бол ухаалаг систем хэрэгжиж эхэлснээр өдөрт 1000-4000 зөрчил шалгадаг болсон байна.

AI системийг нэвтрүүлснээр хүний оролцоо багасаж, хяналт шалгалтын ил тод байдал нэмэгдэн, замын хөдөлгөөний дүрмээ мөрддөг, жолооч, зорчигчийн аюулгүй байдал сайжрах бодит үр дүн гарч эхэлжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *