Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ


2026 он гарсаар Замын-Үүдийн гааль 408000 ш, нэг бүрийн онцгой татвар нь 44000 төгрөгний үнийн дүнтэй архины хуурамч акцийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь улсын төсөвт орох 17.9 тэрбум төгрөгний татвар юм.

Гаальд 20000 кг, 12 нэр төрлийн, 4500ш баглаа боодолтой бараа мэдүүлснээс ганцхан хайрцагт хийсэн дээрх хуурамч акцийг илрүүлсэн байна.

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газрын статистик мэдээгээр зөвхөн Замын-Үүдийн гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар 2025 онд гаалийн хууль тогтоомж зөрчсөн нийт 1630 хэрэг зөрчил илрүүлж, гэмт хэргийн шинжтэй 40 хэргийг прокурорын байгууллага харьялал тогтоож хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Холбогдох хэрэг зөрчилд 2.3 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулж, 3.3 тэрбум төгрөгийн татварыг нөхөн төлүүлж улсын төсөвт нийт 5.6 тэрум төгрөг төвлөрүүлсэн байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *