Трамп: Венесуэл улс АНУ-д 30-50 сая торх газрын тос өгөх болно


АНУ өнгөрсөн бямба гарагт Венесуэл рүү халдаж, Ерөнхийлөгч Мадурог баривчлан, эрх мэдлээс нь татан буулгасныхаа дараа “Венесуэл улсыг АНУ удирдах болно” гэж хэлж байв. Даваа гарагт Нью-Йорк хотын шүүхэд Николас Мадурог шүүх хурал болж, түүнийг гэм буруугүй гэж тооцсон юм.

Тэгвэл мягмар гарагт Трамп “Венесуэл улс АНУ-д 30-50 сая торх газрын тос хүлээлгэж өгөх болно. Газрын тосыг зах зээлийн үнээр зарна. Мөнгийг нь би удирдана” гэж мэдэгджээ. Энэ мэдэгдлийг хийхээсээ өмнө Трамп “АНУ-ын газрын тосны үйлдвэрүүд Венесуэлд 18 сарын турш үйл ажиллагаа явуулж, улсад нь маш их хөрөнгө оруулах болно” гэж мэдэгдсэн байна.

Үүний улмаас Венесуэл улс хэдэн арбан тэрбум доллароор шатна. Алдагдлаа нөхөхөд олон жил зарцуулна гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *