Өмнөговь аймаг 1997 оноос хойш жил бүр “Түмэн тэмээний баяр” зохион байгуулж байна. Гадаад, дотоодын жуулчид олноор сонирхдог энэ баяр 2-р сарын 6-8-ны хооронд тус аймагт болно. Энэ баярыг 2023 он хүртэл 3-р сард зохион байгуулдаг байсан бол уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2024 оноос эхлэн 2-р сарын эхээр хийдэг болсон юм.
Дэлхий дээрх нийт тэмээний 90 хувийг ганц бөхт тэмээ, 10 хувийг хоёр бөхт тэмээ эзэлдэг. Ертөнцөд ховор хоёр бөхт тэмээний цөм нь Монгол Улс. Улс дотроо хамгийн олон тэмээтэй нь Өмнөговь аймаг. Тиймээс тус аймгийн тэмээчид соёл, уламжлалаа таниулах үүднээс “Түмэн тэмээний баяр”-ыг 27 дахь жилдээ зохион байгуулж байна.
