Украин энхийн хэлэлцээ хийвэл Их Британи, Франц улс цэргээ Украинд байрлуулна


Украин улс хэрэв Оростой энхийн хэлэлцээр хийвэл Их Британи, Франц хоёр Украинд цэргээ байрлуулж, хамгаалахаар тохиролцсон гэж Их Британийн Ерөнхий сайд мэдэгдлээ. Их Британийн Ерөнхий сайд Украины холбоотнуудтай ярилцсаныхаа дараа “Их Британи болон Франц улс Украиныг ирээдүйд ирж болзошгүй халдлагаас хамгаалахын тулд Украин даяар цэргийн баазаа байгуулна” гэж мэдэгджээ. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Мянга мянган цэрэг явуулж магадгүй” гэж мэдэгдсэн байна.

Харин ОХУ-ын тал “Украинд өөр улс цэргээ байрлуулвал онилж устгана” гэж ахин дахин анхааруулж байв. Их Британи, Франц цэргээ Украинд байрлуулахаар шийдсэнтэй холбогдуулан, ОХУ-ын тал ямар нэг мэдэгдэл хараахан хийгээгүй байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *