21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааныг үнэгүй болголоо


Нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурингийн гэр хороололд амьдардаг, цагийн ялгаварт тоолууртай айлуудын шөнө хэрэглэсэн цахилгааныг 2026.01.01-нээс эхлэн, үнэгүй болголоо. Энэхүү журам 2026.03.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. 4-р сарын 1-нээс буцаад шөнийн цахилгаан төлбөртэй болно.

Эрчим хүчний зохицуулах хороо 2025.12.25-нд “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” 703 дугаар тогтоол гаргаж, шөнийн цахилгааны үнэ тарифт өөрчлөлт оруулжээ. Үүнд:

  • 220 Вольтын хүчдэлд холбогдсон өрхийн 21:00-09:00 цагийн хооронд 1 сар хэрэглэсэн 1500 кВт/цаг хүртэлх цахилгааны тарифыг 100 хувь үнэгүй.
  • 380 Вольтын хүчдэлд холбогдсон өрхийн 21:00-09:00 цагийн хооронд 1 сар хэрэглэсэн 3000 кВт/цаг хүртэлх цахилгааны тарифыг 100 хувь үнэгүй.
  • Үүнээс илүү хэрэглэсэн цахилгааны үнийг 50% хөнгөлнө.

Өмнө нь өглөө 06:00-09:00 цагийн хооронд цахилгааныг хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлдэг байсан юм. Харин одоо энэ хооронд хэрэглэсэн цахилгаанаас төлбөр авахгүй. Ингэснээр 21:00-09:00 цагийн хооронд хэрэглэсэн 1500 болон 3000 кВт цахилгааныг ЭХЗХ үнэгүй болголоо.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *