Иргэн Н нэгэн фэйж хуудсанд хандаж 3 сая төгрөгөөр хувцас захиалж залилуулжээ. Цагдаагийн байгууллага 2025 онд 16 мянга гаруй залилах гэмт хэрэг бүртгэжээ. Үүний 5214 нь онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж залилсан тохиолдол байна. Иймд бараа захиалахдаа сайтар нягталж, түрүүлж мөнгө шилжүүлэхгүй байхыг санууллаа. Энэ төрлийн залилах гэмт хэрэг нь хүнд итгэл төрүүлэхүйц амлалт өгөхийн зэрэгцээ бичлэг, зураг байршуулдаг, мөн хямд үнэ амладаг. Цаашлаад урьдчилгаа шилжүүлэхийг шаарддаг байна. Иймд иргэд бараа захиалахдаа хэрэв урьдчилгаа нэхсэн тохиолдолд дансыг нь 102 апплейкэйшний бусад цэс хэсгээс урьд өмнө залилах гэмт хэрэгт ашиглаж байсан данс эсэхийг шалгах боломжтой.
3 сая төгрөгөөр хувцас захиалсан ч залилуулжээ
