Стандартын шаардлага хангаагүй, зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийг буулгана


Стандартын шаардлага хангаагүй, өнгө үзэмжгүй, орчны аюулгүй байдал хангаагүй, харах орчин хязгаарласан, хяналтын камер халхалсан, хориглосон байршилд зөвшөөрөлгүй тавьсан зар сурталчилгааны байгууламж, рекламын самбаруудыг албадан буулгах ажлыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.

Нийслэл хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангахад шинэ дэвшилтэт технологийг ашиглах бодлогыг хэрэгжүүлэн ажиллана.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *