Цагдаагийн байгууллагад өнгөрсөн хоногийн хугацаанд гадаад руу аялалд явах зорилгоор бусад руу мөнгө шилжүүлж залилуулсан 2 гомдол, мэдээлэл бүртгэсэн байна. Энэ оны нэгдүгээр сарын 6-нд “Ажилчдаа аялалд явуулахаар 20 сая төгрөг, аялалд явахаар 36 сая төгрөг шилжүүлж залилуулсан” хоёр мэдээллийг бүртгэн шалгаж эхэлжээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд өвлийн улиралд ялангуяа шинэ оноор БНХАУ, Тайланд, Вьетнам зэрэг зүүн өмнөд азийн улс руу аялал жуулчлалын шугамаар зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой цахим орчинд гадаад улсад аялах иргэдийн хэрэгцээнд тулгуурлаж, залилах гэмт хэрэг үйлдэж болзошгүй байна.
Гадаад улсад аялал жуулчлалын компаниар зуучлуулан аяллаар явах гэж байгаа тохиолдолд тухайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагыг сайтар судалсны үндсэн дээр бусдад эд хөрөнгө шилжүүлж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
