2026.06.21-нд нөхөн сонгууль явуулахаар боллоо


Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр (2026.01.08) хуралдаж, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталлаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9.9-т “Орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн 6 дугаар сарын 3 дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заажээ. Үүний дагуу уг сонгуулийг 2026.06.21-нд зохион байгуулна.

Уг сонгуулийг зохион байгуулах хуваарьтай доорх холбоосоор танилцана уу!

https://m-election.mn/…/17274137732091&id=1767860366578398


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *