Шинээр насны хишгийн мөнгөн тэтгэмжинд хамрагдах ахмад настан ehalamj.mn –ээр , эсвэл хэсэг хариуцсан хэсгийн ахлагч болон халамжийн мэргэжилтэнд хандаж үйлчилгээний хүсэлтээ бүртгүүлэх юм. Ингэхдээ өөрийн биеэр ирэх шаардлагагүй бөгөөд 1960.06.01-нээс 1961.02.20 –ны өдрийн хооронд төрсөн 65 нас хүрч байгаа ахмад настан бүртгүүлэх аж.
“Насны хишиг” хөтөлбөрт хамрагдах иргэн өөрийн биеэр очих бол иргэний үнэмлэхээ авч очихоос гадна өөрийн нэр дээр ашигладаг дансны дугаараа мэдэж байх шаардлагатай юм. “Насны хишиг”-ийн мөнгийг ирэх 2-р сард олгохоор төлөвлөөд байна.
