Иранд 12 дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал хурцдаж, улс даяар интернэтийн сүлжээг тасалжээ


Иранд 12 дахь өдрөө үргэлжилж буй эсэргүүцлийн жагсаал улс орон даяар өргөжиж, байдал өдөр ирэх тусам хурцдаж байна. Ираны нийслэл Техран хотод анх тайван эхэлсэн уг жагсаал өдгөө Ираны 31 мужийн 100 хотод тэлж, улсыг хамарсан томоохон хэмжээний эсэргүүцэл болон хувирчээ.

Ираны мөнгөн дэвсгэртийн ханш унасны дараа иргэд Засгийн газрыг эсэргүүцэн жагсааж, улсынхаа удирдагч Аятолла Али Хаменеиг огцрохыг шаардаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт цагдаа нар гал нээсний улмаас 2 жагсагч амиа алдсаны дараа байдал бүр ч хурцадсан аж.

Өнгөрсөн ням гарагт Доналд Трамп жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ болихгүй бол АНУ-ын цэргүүдийг Иран руу явуулна хэмээн анхааруулж байв. АНУ-д байрлалтай хүний эрхийн мэдээний агентлаг HRANA-гийн мэдээлснээр тус жагсаалын үеэр дор хаяж 34 жагсагч, 8 цагдаа амиа алдаж, 2270 жагсагч баривчлагджээ. Харин Норвегид байрлалтай “Ираны хүний эрх” байгууллага (IHR) дор хаяж 45 жагсагч амиа алдсан гэж мэдээлсэн байна.

Өчигдөр орой Иранд жагсаал үргэлжилж байх үед улс даяар интернэтийн сүлжээ тасалджээ. Интернэтэд үйл ажиллагаа явуулдаг “NetBlocks” байгууллага Ираны Засгийн газар албаар улс даяар интернэтийн сүлжээг тасалсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *