“Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжилсэн 104.2 тэрбум төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын ерөнхий газарт олгохоор шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 46.6 тэрбум төгрөгийн авлагыг “Капитал” банкин дахь банкны эрх хүлээн авагч барагдуулжээ. Үүнээс 15.1 тэрбум төгрөгийг мөнгөөр авч, 31.5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 88 үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлж авсан байна. Үүнээс 12 тэрбум төгрөгийн 62 үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулжээ.
Үлдсэн хөрөнгүүдийг борлуулахаар НДЕГ нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулж байна. Уг дуудлага худалдааны зарыг тухай бүр “Монголын мэдээ” сонин, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэх юм.
Нээлттэй дуудлагын худалдаагаар борлуулах хөрөнгийн мэдээллийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 11-321138 дугаарын утсаар лавлах боломжтой.


