Колумб улсын Ерөнхийлөгч Густаво Петро “АНУ цэргийн хүчээр Колумбад халдах бодит аюул нүүрлээд байна᠌” гэж мэдэгдлээ. “Колумб улс руу цэргийн хүчээр халдана” гэж Трамп өчигдөр сүрдүүлсэн байна. Үүний дараа Петро “АНУ бусад улс орныг АНУ-ын эзэнт гүрний нэг хэсэг хэмээн үзэж байна. АНУ Дэлхийд ноёрхох᠌оо больж, өөрсдийгөө Дэлхийгээс тусгаарлаж эхэллээ” хэмээн мэдэгджээ.
Густаво Петро мөн АНУ-ын Цагаачлалын албаны ажилтнуудыг᠌ “Нацистууд шиг үйл ажиллагаа явуулдаг” хэмээн шүүмжилсэн байна. АНУ-ын Цагаачлалын албаны ажилтнууд лхагва гарагт 1 эмэгтэйг буудан хөнөөж, пүрэв гарагт 2 хүнийг буудаж гэмтээсэн юм. Үүнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд уг алба хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм.
Эх сурвалж: BBC
