Улсын дээд шүүх өнөөдөр Н.Учралыг МАН-ын даргаар бүртгэлээ. 2025.11.15-нд МАН-ын 31 дэх их хурлаар Н.Учралыг намын даргаараа сонгосон. Үүний дараа МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Содбаатар 2025.12.17-нд Улсын дээд шүүхэд өргөдөл гаргажээ. Уг өргөдөл нь Монгол Ардын Намын даргаар Н.Учрал сонгогдсоныг болон намын Үндсэн дүрэм, хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт оруулсныг бүртгүүлэх тухай байв. УДШ уг өргөдлийг өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээд, МАН-ын даргаар Н.Учралыг албан ёсоор бүртгэсэн байна.
Н.Учрал МАН-ын дарга гэсэн бүртгэлтэй боллоо
