Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалд сайн дураар хамрагддаг. 2025 оны байдлаар сайн дурын нийгмийн даатгалд даатгуулагчийн тоо 90 мянгад хүрчээ.
2026 онд сайн дураар НДС-д даатгуулах иргэнээс авах шимтгэлийг нэмээгүй. 13.5 хувь хэвээрээ байгаа. Даатгуулагч өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогынхоо 13.5 хувийг Нийгмийн даатгалын санд шимтгэл болгож төлнө. Тухайн сард төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шалтгаалдаг. Иймд 2026 онд хамгийн бага хэмжээгээр шимтгэл төлөх даатгуулагч 792.000 төгрөгийн 13.5 хувь болох 106.920 төгрөг төлөх юм.

