Татварын дарга нартай хамт Төрийн сангийн дарга нар Дубай явжээ


Нийслэл, дүүргүүдийн Татварын хэлтсийн дарга нартай хамт Төрийн сангийн хэлтсийн дарга нар хамт Дубай явжээ. Эдгээр хүмүүсийн аяллын зардал дунджаар 100 гаруй сая төгрөг болж байгаа сурагтай. Энэ мөнгө хаанаас гарч байгаа нь анхаарал татаж байна. Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнарангийн өнөөдөр Ерөнхий сайдад өгсөн мэдээллээр бол тэдний аяллын зардлыг төр гаргаагүй, бас өөрсдөө гаргаагүй юм байна. Хэн нэгэн даасан бололтой.

  • ХУД-ийн татварын хэлтсийн дарга Г.Сүрэнтамжид,
  • СБД-ийн татварын хэлтсийн дарга Б.Баатар
  • Нийслэлийн татварын газрын дарга М.Болдбаатар
  • БГД-ийн татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр
  • Багахангай дүүргийн татварын хэлтсийн дарга Х.Анхбаяр
  • ЧД-ийн татварын хэлтсийн дарга Н.Туул
  • БЗД-ийн татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир
  • Налайх дүүргийн татварын хэлтсийн дарга Ц.Алтанцоож
  • СХД-ийн татварын хэлтсийн дарга Б.Энхтогтох

Аяллын компаниудын Дубайн аялал дунджаар нэг хүний 6.900.000 төгрөг байдаг байна. Энэ ханшаар тооцвол нийт 10 хүний зардал багадаа 70 сая төгрөг болно.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *