“Neslte” нялхсын сүүн тэжээлд хорт бодис байж болзошгүй байна!


Нялхаст зориулан үйлдвэрлэдэг, “Nestle” группийн сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яам анхаарууллаа. Тус групп өөрийн үйлдвэрлэсэн зарим нэр төрлийн нялхсын сүүн тэжээлд Bacillus cereus нянгийн цереулид хэмээх хорт бодис агуулагдаж байх эрсдэлтэй гэж үзсэн байна. Тиймээс уг бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татахаар 1 дүгээр сарын 5-нд шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийн дагуу Монгол Улсад худалдаж байгаа дараах 4 төрлийн нялхсын сүүн тэжээлийг зах зээлээс эргүүлэн татаж эхлээд байна.

Үүнд:

  1. NAN 1 OPTIPRO
    800гр савлагаатай, цувралын дугаар-51810346AA
    800гр савлагаатай, цувралын дугаар-51910346AA
    800гр савлагаатай, цувралын дугаар-52180346AC
    400гр савлагаатай, цувралын дугаар-51510346AB
  2. NAN Supreme
    800гр савлагаатай, цувралын дугаар-52750742F1
  3. NAN 2 OPTIPRO
    800гр савлагаатай, цувралын дугаар-51240017C2
    800гр савлагаатай, цувралын дугаар-51420017C6
    800гр савлагаатай, цувралын дугаар-52800017C2
    800гр савлагаатай, цувралын дугаар-52940017C3
    800гр савлагаатай, цувралын дугаар-52950017C1
    400гр савлагаатай, цувралын дугаар-51550017A1
    400гр савлагаатай, цувралын дугаар-52920017A1
  4. PreNAN
    400гр савлагаатай, цувралын дугаар-52560346A

Өнөөдрийн байдлаар дэлхийн улс, оронд дээрх бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байна. Эргүүлэн татсан бүтээгдэхүүний нэр төрөл, хугацаа, хэмжээ, цувралын дугаарыг дараах зургаас харах боломжтой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *