Австралийн зүүн өмнөд хэсгээр хээрийн түймэр тархсаны улмаас 300 барилга шатаж, 1 хүн амиа алдлаа. Өнгөрсөн хоногуудад тус улсын Викториа мужид гарсан түймэрт их хэмжээний талбай өртөж, Лондон хотоос 2 дахин том талбай шатжээ. Викториа мужид онц байдал зарлаж, хээрийн түймрийг унтраахын тулд олон мянган гал сөнөөгч, 70 нисдэг тэрэг дайчлан ажиллуулж байна.
Австралид одоогоор халуун, хуурай салхитай улирал болж буй тул хээрийн түймэр хэдэн долоо хоног үргэлжилж магадгүй гэж эрх баригчид санаа зовж байгаагаа мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
