Волейболын Дээд лигийн 3-р тойргийн тоглолтууд өндөрлөж Плэй-оффт шалгарсан багуудын нэрс тодорлоо. Эрэгтэй лигийн хасагдах шатанд хүснэгтийг тэргүүлэгч Төв Миг Вулвс, Алтайн Барс Хилчин, Мега Старс, Дархан Могулс гэсэн багууд шалгараад байна. Тэд аваргын төлөө өрсөлдөхөд нэг алхам ойртсон. Плэй-оффын шатанд Төв Миг Вулвс-Дархан Могулстай, Алтайн Барс Хилчин-Мега Старстай хоорондоо таарлаа. Энэ 4 багаас Мега Старс, Төв Миг багууд сүүлийн жилүүдэд тогтмол хасагдах шатанд үлдэж, медалийн төлөө өрсөлдөж байгаа. Харин Алтайн Барс Хилчин баг 5 жилийн дараа Плэй-оффт дахин шалгарч байна. Тэд хамгийн сүүлд 2019 онд финалд шалгарч байсан юм. Тэгвэл Дархан Могулс багийн хувьд эхний жилдээ Плэй-оффын шатанд шалгарсан том амжилтыг гаргаад байна. Тэд энэ шатанд хүрэхэд амаргүй замыг туулсан. Одоо хасагдах шатнаас эхлээд шинээр түүх бүтээсээр байх болно.
Дархан Могулс хүнд тоглолтоос Плэй-оффт шалгарлаа

Дархан Могулс энэ сарын 11-ны өдөр Натур Бакс багтай шийдвэрлэх цорын ганц тоглолтыг хийлээ. Хоёр багийн аль хожсон нь улирлаа үргэлжлүүлж, хожигдсон нь гэртээ харих байсан. Тийм ч учраас тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй эхэлж эхний сетийн тоглолт 29-27-гоор Натур Баксийн ялалтаар өндөрлөв. Улмаар 2 болон 3-р ээлжийн тоглолтод Дарханы баг дараалан ялалт байгуулж давуу байдлыг өөрсдийн талд авирсан ч Натур Бакс 25-21-ээр 4-р ээлжийн тоглолтод хожиж, 5 ээлжийн тоглолтод ялагч тодрохоор болсон. Ингээд 5-р ээлжийн тоглолтын ялагч 15 оноогоор шийдэгдэх байсан ч 20-22-оор Дархан Могулс эцсийн мөчид ялалт байгуулж чадлаа. Зөвхөн энэ сэтийн үр дүн хоёр багийн тоглогч болон дасгалжуулагчид хожихын төлөө ямар их хичээл зүтгэл, тэмцэл өрсөлдөөн гаргасныг илтгэнэ. Тоглолтын шийдвэрлэх үед хоёр багийн ахлагч нар хийх ёстой зүйлсээ хийж оноог дээр доор оруулж аль аль талдаа хожил авах боломжийг гаргаж байв. Ялангуяа Натур бакс багийн ахлагч Э.Энх-Амгалан 5-р сетийн төгсгөлд өөрийн хүчтэй довтолгоонуудыг оновчтой болгож, сэлгээнээс Б.Амар хоёр ч чухал хаалтыг хийж чадсан. Гэвч байж боломгүй байрлалын алдааг тэд гаргаж бөмбөг эсрэг багт хураагдав. Эндээс л тоглолт эргэж Натур бакс хожих боломжоо алдав. Үүнийг нь ч уран гоёмсог довтолгоотой М.Уранбаяр өршөөлгүй шугам давуулж довтолж шүүгчийн шүгэл дуугарлаа. Ийм гал гарсан ширүүн тоглолт Аса аренад болж ордонд цугласан үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн юм.
Тоглолтын шилдгээр Мөнхбаярын Уранбаяр тодорсон. Тэрээр 37 онооны 35-ыг нь довтолгоогоор хоёрыг нь хаалтаар авсан. Ийнхүү Дархан Могулс баг Натур баксыг буулгаж авснаар хүснэгтийн 4-р байранд бичигдэж Плэй-оффын шатанд шалгарсан сүүлийн багаар тодров. Тэд энэ улиралд дийлдэшгүй яваа Төв миг Вулвсийн эсрэг өрсөлдөнө. Хожвол аваргын төлөө өрсөлдөх боломж тэдэнд бий.
Э.Энх-Амгалан, Б.Батсуурь, Б.Амаргүй Плей-офф

Харин Натур бакс хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлж байна. Хэрвээ тэд хожсон бол Плэй-оффын байрлалтын төлөө Эс Жи Хокс багтай хожил хожигдол тэнцэж оноо тоолох байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Эс Жи Хокс баг улирлын эхлэлийг тун тааруу эхлүүлсэн нь Плэй-оффоос хасагдах нэг том шалтгаан болов. Ингэснээр Э.Энх-Амгалан, Б.Батсуурь, Б.Амаргүй плей-офф эхэлж байна.
“Энержи”, “Минтонетт Говь” багууд плэй-ин тоглолт хийнэ
Энержи 3 ээлжийн тоглолтод Минтонетт Говь багийг буулган авснаар 5-16 гэсэн амжилттай хүснэгтийн 7-р байраар улирлыг өндөрлүүлж байна. Харин Минтонетт Говийн хувьд 5-16 гэсэн амжилттай хүснэгтийн 8-р байраар улирлаа дуусгалаа. Ингэснээр хоёр баг Хөгжлийн лигийг тэргүүлэгч багуудтай Дээд лигт үлдэх эрхийн төлөө плэй-ин тоглолтууд хийнэ. Хожсон багууд ирэх жил Дээд лигт тоглох эрхээ авна. Энэ тоглолтууд нэгдүгээр сарын 21-ээс эхэлнэ. Түүнчлэн хасагдах шатны тоглолтууд 5 ээлжийн тоглолтоор шийдэгдэх бол аваргын төлөөх тоглолт 7 ээлжийн тоглолтоор шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл түрүүлж 4 хожсон баг энэ улирлын аварга болно.
Плэй-Оффын тоглолтууд энэ сарын 15-наас эхэлнэ
Эмэгтэй Лигээс Хилчин Ти Жи-Минтонетт говь, Хөвсгөл Севен Старс-Хобби эйс багууд флей-оффт шалгарч хоорондоо таараад байна. Улирлын сүүлийн тоглолтод Хөвсгөл Сэвэн Старс Хобби эйсийг 3-1-ийн харьцаатай хожиж улирлын 16 дахь хожлоо авсан бол Хобби Эйсийн хувьд 13-8 гэсэн амжилттай улирлыг хүснэгтийн 3-р байраар дуусгасан. Харин Хилчин Ти Жи- Минтонетт говийг 3:2-ын харьцаатай хожиж улирлыг өндөрлүүлээ. Хоёр багийн албан ёсны хагас шигшээ цувралын эхний тоглолт 1-р сарын 15-нд болно.
Улирлын тоглолтууд “Аса арена”, “Степпе арена”, “Дархан Юнайтэд арена”-д болсон бол хасагдах шатны тоглолтууд нэгдүгээр сарын 15-аас Степпе аренад эхэлнэ. Эдгээр багуудын аль нь 30 дахь удаагийн Дээд лигийн аварга багаар шалгарах бол…
МВХ Үндэсний Дээд Лигийн 2025-2026 оны улирлын тоглолтыг PSN болон Nsports суваг шууд дамжуулан үзүүлсээр байгаа. Тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчид
- Sono – Таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй!
- Oyu Tolgoi – Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!
- DDish – Оюуныг гэрэлтүүлнэ!
