15 дахь хоногтоо үргэлжилж буй жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 500-г давжээ


Иранд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал 2025 оны 12-р сарын 28-нд эхэлсэн юм. Нийслэл Техран хотод эхэлсэн уг жагсаал 31 аймгийн 100 орчим хотод тархаад байна. Өдөр ирэх тусам хурцдаж, өдгөө 15 дахь хоногтоо үргэлжилж буй уг жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 500-г давжээ. 490 жагсагч, 48 цагдаа амиа алдсан гэж хүний эрхийн байгууллага мэдээлсэн байна. Мөн 10,600 жагсагчийг баривчилж саатуулсан аж.

Иранд байдаг эмнэлгийн 2 ажилтан “Өнгөрсөн хоёр өдрийн дотор 100 гаруй цогцос хүлээж авсан” гэж мэдээлжээ. Улс даяар өрнөж буй уг эсэргүүцлийн жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн бодит тоо 500-гаас ч олон байх магадлалтай байна.

АНУ “Хэрэв жагсагчдын амийг хөнөөхөө болихгүй бол бид цэргийн хүчээр довтолно шүү гэж” Ираны Засгийн газарт анхааруулаад байгаа. Харин Ираны Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “АНУ хэрэв Иран руу халдвал бид хариуд нь АНУ болон Израилын цэргийн баазууд руу халдах болно” гэж анхааруулсан байна.

Бямба гарагт Доналд Трамп “Ираныг чөлөөлөхийн тулд АНУ туслахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *