Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэлээ. Брайль үсгээр хэвлэсэн Үндсэн хуулийн номын дээжийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд УИХ-ын дарга Н.Учрал өнөөдөр хүлээлгэн өглөө.
Ингэснээр 11500 гаруй харааны, 10000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн харьяа дүүрэг, хууль тогтоомж сурталчлах төв, номын сан, салбар холбоондоо хандаж Үндсэн хуулиа унших, судлах боломжтой боллоо.


