Нуурын мөс цөмөрсний улмаас машинтай зорчиж явсан 2 хүн амиа алджээ


Цагдаагийн байгууллагад 1 дүгээр сарын 11-ний өдөр “Нуурын мөс рүү машин орж, 2 хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Уг дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн цагдаагийн байгууллагын албан хаагчид хэргийн газарт очиж, шалгахад мод тээвэрлэж явсан иргэд “Зил-131” маркийн тээврийн хэрэгсэлтэй зам товчлох зорилгоор /Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон, “Тойлогтын үзүүр” гэдэг газар/ баталгаагүй зам, гол, мөрний мөсөн дээгүүр зорчиж байх үед нуурын мөс цөмөрсний улмаас тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэдээс 2 нь живж, амиа алдсан байжээ. Уг хүмүүсийн цогцос болон живсэн тээврийн хэрэгслийг гаргахаар орон нутгийн Онцгой байдлын алба, Цагдаагийн газрын албан хаагчид ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн батлагдаагүй зам, даваа, гүвээгээр зорчихгүй байж өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *