Пакистаны нийслэл Исламабад хотод дөнгөж гэрлэсэн хос хуримынхаа шөнө буюу 1-р сарын 10-11-нд шилжих шөнө хийн дэлбэрэлтэд өртөн, амиа алджээ. Хуримд ирсэн зочид болон гэр бүлийнх нь гишүүд гээд тэдний байшинд байрлаж байсан өөр 6 хүн уг дэлбэрэлтийн улмаас амиа алдаж, олон хүн гэмтсэн байна.
Дэлбэрэлт ням гаргийн өглөө 07:00 цагт болжээ. Түүний улмаас байшингийн хана, тааз нурсан аж. Нурангад дарагдсан хүмүүсийг аврах багийнхан татаж гаргасан гэнэ.
Хий алдагдсаны улмаас уг дэлбэрэлт болсон гэж түргэн тусламжийн багийнхан мэдэгджээ. Ойролцоох 3 байшин давхар өртсөнөөс үзвэл уг дэлбэрэлт маш хүчтэй байсан аж.
Эх сурвалж: BBC
