Хурдан удмын 7 адуугаа хулгайд алдаад, арьс, толгойг нь л олжээ


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 багийн малчин Б 7 адуугаа 2025 оны 12 дугаар сарын 13-нд Асгат сумын Их уул гэдэг газраас хулгайд алджээ. Тэрбээр адуугаа хайж явсаар, 12 дугаар сарын 14-ний орой Онгон сумын Шүүтхөөвөр гэдэг газарт адуутайгаа хамт алдсан, айлын 1 үрээ орхигдсон байхыг олсон байна. Бусад адууных нь сураг гараагүй аж.

2026 оны 1 дүгээр сарын 6-нд Халзан сумын Алтат гэдэг газраас 7 адууныхаа толгой, арьсыг нь олжээ.

Алдагдсан адуун дунд байсан хонгор үрээ нь сумын 100 жилийн ойгоор аман хүзүүдэж, 1 айрагдсан бол зээрд даага нь бага наадамд 3 удаа айрагджээ. Хар үрээ нь айрагдаагүй ч эхний 10-т хэд хэд удаа давхижээ. Харин хүрэн азаргаа Дорнод аймгаас зорин очиж авсан угшил сайтай азарга байжээ.

,

One response to “Хурдан удмын 7 адуугаа хулгайд алдаад, арьс, толгойг нь л олжээ”

  1. Үхсэн бузрууд арай шүү. Малын хулгайн хуулиа чангалаачээ. Малчин гүй малгүй монгол боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *