Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 39 дуудлага мэдээлэл бүртгэжээ. Алба хаагчид 1 иргэний аюулгүй байдлыг ханган, 2,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Онцгой байдлын байгууллагаас гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Мөн гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
7 хоногт гал түймрийн 39 дуудлага бүртгэжээ
