Ерөнхий сайд Г.Занданшатар бямба гарагт МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцана


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны 01-р сарын 17-нд МҮОНТВ-ээр олон нийттэй шууд ярилцах гэж байна. “Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлага бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цаг үргэлжлэх бөгөөд иргэдийн аж амьдрал, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцаж, байр сууриа илэрхийлнэ.

“Ерөнхий сайдаас асууя” шууд ярилцлагад асуулт саналаа илгээгээрэй.

Иргэд асуулт, саналаа И-Монголиа, D-gov.mn сайт, “11-11” төвөөр дамжуулан урьдчилж өгөх боломжтой юм байна. Асуулт, санал авах шугам 2025 оны 01-р сарын 13-ны 15:00 цагт нээгдэнэ гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *