Зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан гэх мэт зөрчил гаргасан 5 жолоочийг торгожээ


Нийслэл хотод нийтийн тээврийн 1160 орчим автобус үйлчилгээнд явж байгаа. Нийтийн тээвэр болон жолооч нартай холбоотой санал гомдлыг 70044040 дугаарын утсанд хүлээн авч буй. Тэгвэл эдгээр гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. Энэ хүрээнд  автобусны жолооч зогсоолоос зорчигчоо аваагүй, бүхээгтээ тамхи татсан,  очих ёстой газраа хүрэлгүй зорчигчдоо буулгасан, жолооч муухай харьцдаг гэсэн иргэдийн гомдлын дагуу зөрчил гаргасан таван жолоочийг торгож, нэг жолоочийг сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн байна. Зөрчлийн тухай хуулийн 14.6 9 дүгээрт заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний 25,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 250,000 төгрөгөөр торгоно гэж заасны дагуу автобусны жолооч нарт арга хэмжээ тооцжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *