Жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 646-д хүрч, Иран АНУ-тай тохиролцох санал тавьжээ


Иранд 2025 оны 12-р сарын 28-наас эхэлсэн Засгийн газрыг эсэргүүцэх жагсаал 16 дахь хоногтоо үргэлжилж байна. Тус жагсаалын үеэр амиа алдсан хүний тоо 646 болж нэмэгдсэн тухай зарим эх сурвалж мэдээллээ. Жагсаалтай холбоотойгоор тус улсын Засгийн газар улс даяар интернэтийн сүлжээг тасалсан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Хэрэв Ираны Засгийн газар жагсагчдын эсрэг хүч хэрэглэхээ болихгүй бол АНУ цэргийн хүчээр Иран руу халдана” гэж олон дахин анхааруулж байв. Харин Ираны эрх баригчид хариуд нь “Хэрэв АНУ Иран руу халдвал бид хариуд нь АНУ болон Израил руу халдана” хэмээн мэдэгдэж байлаа.

Иранд болж буй жагсаал ойрын өдрүүдэд намжих шинжгүй байгаа аж. АНУ-ын арми юу юугүй Иран руу халдаж ороход бэлэн болжээ. Тэгвэл Трамп шинэ мэдэгдэлдээ “Ираны тал тохиролцох санал тавьсан” гэж мэдэгджээ. Харин Ираны Засгийн газар энэ талаар ямар нэг тайлбар хараахан хийгээгүй байна. Тэд ямар тохиролцоо хийх нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: News and Sentinel


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *