Охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан гэх 3 хэргийг шүүхэд шилжүүлжээ


Нийслэлийн Прокурорын газар насанд хүрээгүй хүүхдүүдийг хуурч мэхлэн, албадан биеийг нь үнэлүүлсэн гэх 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал:

  • Н.Б нь нар нь караоке ажиллуулж, насанд хүрээгүй иргэнийг бусдад биеийг нь үнэлэхийг зуучилж, биеэ үнэлэхийг зохион байгуулж, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангаж хүн худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2.1 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Б.Н нь үргэлжилсэн үйлдлээр саун, массажны үйлчилгээ үзүүлнэ гэсэн нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг ашиглан бусдад биеэ үнэлэхийг санал болгон, биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан, насанд хүрээгүй охидыг хуурч мэхлэн бусдад зуучлан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Б.П нь бусадтай бүлэглэн насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг нь далимдуулан эрхшээлдээ оруулан заналхийлж, тээврийн хэрэгсэлд суулган авч явсан, цахим орчинд “Санхүү авна” гэсэн зар байршуулж, хүн худалдахыг завдсан, хууль бусаар хорьсон хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүчиндэх/, 13.1 дүгээр зүйлийн 1 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 /Залилах/, Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/, Эрүүгийн хуулийн 26.1 дугаар зүйлийн 1 /Кибер орчинд хууль бусаар халдах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *