Трамп энэ сарын 15-ны пүрэв гарагт Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мачадог Цагаан ордонд хүлээн авч уулзахаар болсон гэж Цагаан ордон мэдээллээ. Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын арми Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсны дараа Трамп Венесуэлийн Сөрөг хүчний намын дарга Мариа Корина Мачадог биш, харин Венесуэлийн Дэд ерөнхийлөгч Делси Родригесийг дэмжиж, Ерөнхийлөгч болгосон байна.
Николас Мадурог баривчилсных нь төлөө Трампад өөрийн биеэр талархал илэрхийлж, мөн Нобелын энхтайвны шагналаа Трампад дамжуулж өгмөөр байгаагаа Мачадо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. Гэвч Нобелын хороо “Нобелын шагналыг хүнд дамжуулж болохгүй” гэж мэдэгдсэн тул Мачадо шагналаа Трампад өгч чадахгүй болсон байна.
Тэгвэл энэ долоо хоногийн пүрэв гарагт Трамп Венесуэлийн сөрөг хүчний намын дарга Мачадотой Цагаан ордонд уулзахаар болжээ.
Эх сурвалж: BBC
