2025 оны байдлаар Вьетнам улсад аялсан монголчуудын тоо 64 хувиар өссөн гэх статистик гарчээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд 20 мянга гаруй иргэн Вьетнам, Тайланд улсад аялсан байна.
- Вьетнам улс руу 11,946 иргэн,
- Тайланд улс руу 8,692,
- Турк улс руу 4,460 иргэн,
- Арабын Нэгдсэн Эмират Улс руу 632 иргэн
Аяллын үнэ ханшийн тухайд аль орны ямар хот байхаас хамаарч, 7 шөнө 8 өдрийн аялал нь 4-6 сая төгрөгт хэлбэлздэг байна. Нэг монгол иргэн жилд 3-4 удаа аялж байгаа гэх судалгаа гарчээ. Мөн 2025 онд давхардсан тоогоор 3 орчим сая иргэн аялах, бизнес хийх зорилгоор гадаад явсан талаар Монголын аялал жуулчлалын холбоо мэдээллээ.
Энэ мэтчилэн ковидоос үүдэлтэй цар тахлаас хойш монголчууд өвлийн улиралд аялах зорилгоор гадаадыг зорих нь нэмэгдсэн гэх судалгаа гарчээ. Тухайлбал: 2024 оны нэгдүгээр сард гэхэд аялах зорилгоор явсан иргэд 1 тэрбум доллар гадагшаа авч яван зарцуулсан байна. Энэ нь аялал жуулчлалын салбарын тэнцвэр алдагдахад хүрч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
Аялагчдын 10 хувь нь аяллын компаниар дамждаг бол 90 хувь нь аяллаа өөрсдөө төлөвлөдөг байна. Монголчууд гадаадад зорчихдоо хийсэн төлбөр тооцооны 80 гаруй хувь нь бэлэн мөнгөөр хийдэг. Иймд өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлэх замаар дотооддоо валютаа хадгалах нь чухал байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
