Д.Саяннямбуу: Битгий өвдөөсэй гэхээс өөр зүйл боддоггүй


2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Улаанбаатар хотын Хүүхдийн 100 орчимд Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар бүлэглэн, Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Тус хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо. Харин бусдад зодуулсан Д.Саяннямбууг Монгол Улсын хилээр гарахыг хориглох саналыг нөгөө тал гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Түүнийг дээрх зодооны үеэр бусдын биед гэмтэл учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл ангиар яллагдагчаар татжээ. Ц.Санжаачойпэл, Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нар харин хилийн хоригтой байгаа аж. Тэгвэл бусдад зодуулсан Д.Саяннямбуу хавсарсан гэмтэл авч, гадаадад эмчлүүлсэн.

Ц.Санжаачойпэл 2 өмгөөлөгчтэйгээ шүүх хуралд оролцоно гэдгээ илэрхийлж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргав. Харин бусад шүүгдэгч уг шүүх хурлыг үргэлжлүүлэхийг дэмжсэн юм. Ингээд шүүгч 1 шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн эрхтэй эсэх нь тодорхойгүй, мөн Б.Мэргэн өмгөөлөгч гадаад явсан гэх шалтгаанаар өнөөдрийн шүүх хурлыг хойшлуулав.

Хурлын дараа Д.Саяннямбуугаас эрүүл мэндийн байдлыг нь тодруулахад “Намайг яагаад яллагдагчаар татсаныг мэдэхгүй. Зодуулснаас хойш миний нүдний хараанд өөрчлөлт орж, толгой өвддөг болсон. Өдөр бүр толгой өвддөг. Битгий өвдөөсэй гэхээс өөр зүйл боддоггүй” хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *