Сэтгэцийн өвчтэй этгээдийн гарт жирэмсэн эхнэр, бага насны охиноо алдсан П.Сувданхуягийн өмгөөлөгч Э.Нямсүрэн тодруулга өгчээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хохирогч П.Сувданхуягийн асран хамгаалах эрхийг хассан мэт мэдээлж байгаа нь ташаа болохыг тэр мэдэгдээд байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан мэтээр мэдээлж байгаа нь ор үндэслэлгүй болохыг хэлжээ. Эхнэр, хүүхдээ бусдын гарт харамсалтайгаар алдсан П.Сувданхуяг нь Онцгой байдлын газарт ажилладаг. Одоогоор ажлаасаа түр чөлөө авчээ.

One response to “Э.Нямсүрэн: П.Сувданхуягийн асран хамгаалах эрхийг хасаагүй”
Энэ хүнийг яагаад муу хэлээд байгааг ойлгохгүй байна. 1 хүний цалингаар 4 хүн тэжээнэ гэдэг угаасаа хэцүү байтал гэр хороололд хашаа түрээслээд амьдарч байсныг нь гоочлоод байсан. Тухайн үед хэрэг гарсны дараа удаагүй тэр ярилцлагыг өгсөн байсан. Гэнэтийн цочролд орсон нь хэнд ч ойлгомжтой баймаар. Манайхан тэгээд хэт туйлшрах юм аа.