Т.Даваадалай: Алхдаг, нийтийн тээврээр зорчдог иргэдийг оноожуулж, оноогоор нь урамшуулна


Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгаас цаг үеийн асуудлыг тодрууллаа.

-Таксины шинэ үйлчилгээний асуудал яригдаж байна. Энэ талаар тодруулаач?

-Такси эрхлэгчдийн бизнесийг төр булаах гээд байгаа зүйл огт байхгүй. Төрөөс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулж, хөнгөлөлттэй зээл олгох асуудал яригдаж байгаа юм. Ингэснээр нэг стандарттай болгож, шаардлага тавих бололцоо үүснэ. Дэлхий дахин “Uber” үйлчилгээг мэднэ. Манай улсад бол “UBCab” байна. Манайд такси үйлчилгээнийхээ стандартыг сайжруулах шаардлага бий шүү дээ. Үүнд л дэмжлэг үзүүлэх гэж байгаа болохоос такси үйлчилгээг төрөөс авах гээд байгаа зүйл огт байхгүй. Анх тайлбарлахдаа буруу ойлгуулсан юм шиг байна лээ.

-Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг оноожуулах тухай яригдаад байна. Энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Нийтийн тээврээр зорчигчдыг оноожуулснаар оноогоороо зорчих бололцоо бүрдэнэ. Өндөр оноо цуглуулбал тэр оноогоороо бусад үйлчилгээнээс хөнгөлөлт эдлэх бололцоо бүрдүүлэх юм.

-Ийм онооны систем өмнө нь яригдаж байсан ч хэрэгжээгүй шүү дээ?

-Өнгөрсөн жилээс бид энэ тухай ярьж эхэлсэн. Байгаль орчиндоо ээлтэй дадалтай иргэдэд ногоон карт бий болгоод, оноожуулж, хөнгөлөлт эдлүүлэх асуудал юм.

-Юу юугүй онооны систем нэвтрүүлж байхаар дугуйн зам, явган хүний замаа сайжруулчхаад дараа нь ийм онооны систем нэвтрүүлж болоогүй юу?

-Зам, дэд бүтцээ сайжруулах ажил давхар өрнөөд явж л байна. Өнгөрсөн жил бид 80 мянган км явган замыг шинэчилсэн. Энэ жил ахиад 70 мянган км зам засна. Улаанбаатар хотод дугуйн 77 мянган км зам тавих төсөл хэрэгжүүлж байгаа. “20 минутын хот” төслын ажил л даа. Энэ ажлын ТЭЗҮ дууссан. Уг ажил Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд байгаа. Явган зорчигчийн зам, дугуйн зам тавих ажлыг эрчимжүүлнэ.

Түүнчлэн зогсоолгүй гудамжны ТЭЗҮ дууссан. Улаанбаатар хотод 7 байршилд хийнэ. Нийслэлд иргэд явган алхах орчин нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

, ,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *