Гэрээсээ гараад сураггүй болсон 40 настай малчин бүсгүйг эсэн мэнд олжээ


Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Таван түрүүн эрэг” гэдэг газар 40 настай малчин бүсгүй нэгдүгээр сарын 11-ний өдрийн 05:00 цагийн үед гэрээсээ явган гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 13-ны өдөр ОБГ-т ирсэн бөгөөд маргааш буюу /2026.01.14/-ний өдөр Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн эрлийн ажиллагаа зохион байгуулж, мөн өдрийн 10:20 цагт гэрээс нь баруун урд зүгт 22 км-ын зайд Манхан сумын “Таван түрүүн хөх сайр” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *