Зохиолч Ц.Түмэнбаяр “Мөнх тэнгэрийн хөх илд” романаа өлгийдөн авлаа


Зохиолч Ц.Түмэнбаярын “Мөнх тэнгэрийн Хөх илд” роман болон “Монголын зохиолчид” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2026.01.15/ Үндэсний номын сангийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдлаа.  Энэхүү ном нь түүний хамгийн анхны ном бөгөөд Юань гүрний сүүлчийн жанжин болох Хөхтөмөрийн тухай өгүүлдэг байна. Түүнээс гадна номын нээлтдээ зориулан өөрийн 20 жил дуранд буулгасан Монголын зохиолчдын үйл явдлын зургийг хамтад нь толилуулж буйгаараа онцлог юм.

Тэрбээр “Би утга уран зохиолын салбарт бүтээлээ туурвиад 40 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь ихэвчлэн өгүүллэг бичиж, олон уралдаан тэмцээнээс шагнал хүртэж байлаа. Харин анх удаа роман бичиж, энэхүү номоо өлгийдөн авч байна. Номын редактораар Монгол соёл-Их Юань улсын түүхийн доктор Д.Идэр ажилласан. Зургийн үзэсгэлэнгийн хувьд 20 жил дарсан гэрэл зургуудаасаа онцлох 90 гаруй бүтээлийг сонгосон байгаа. Үүгээрээ зохиолчдодоо бэлэг барьж, баярлуулахыг хүссэн” хэмээн ярилаа.

Мөн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочин “Ц.Түмэнбаяр зохиолчийн өгүүллэгүүдийг өмнө нь уншиж байсан. Надад их таалагддаг. Өнөөдөр шинэхэн номыг нь уншиж үзэхээр ирсэн. Зургуудын хувьд түүх агуулсан, сайхан зургууд байна. Магадгүй зохиолч нар өөрсдийнхөө зургийг харвал үнэхээр их баярлах байх” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *