Малдаа яваад төөрсөн иргэнийг Хилчид эсэн мэнд олжээ


2026 оны 01-р сарын 14-ний 19:25 цагт Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж багийн иргэн Л.У нь мал хариулахаар гараад эргэж ирээгүй талаар ар гэрийнхэн нь Хилийн цэргийн дугаар салбарт мэдэгджээ.

Уг мэдээллийн дагуу Хилийн цэргийн 0130, 0214 дүгээр ангийн хилчид болон орон нутгийн иргэд оролцсон нийт 4 автомашин 21 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг 4 цагийн турш эрэн хайх ажиллагааг явуулсан. Ингэснээр төөрсөн иргэнийг эсэн мэнд олж анхан шатны эмнэлэгийн тусламж үзүүлэн ар гэрт нь хүлээлгэн өгчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *