“Сэлбэ” дэд төвд барих орон сууцныг 3-4 сая төгрөгөөр борлуулна


Гэр хорооллыг орон сууцжуулах төслийг ирэх 2027 онд дуусгахаар төлөвлөжээ. Түүнчлэн “Сэлбэ” дэд төвийн орон сууцны захиалгыг ирэх 6-р сард авахаар төлөвлөж байгаа аж. Төслийн хүрээнд барьж байгаа орон сууцны метр квадратыг нь 3-4 сая төгрөгөөр борлуулах аж. Одоогоор “Сэлбэ” дэд төвийн 8500 гаруй айлын орон сууц болон үйлдвэрлэл үйлчилгээний бүс байгуулах ажил 20 хувьтай байгаа юм. Нийслэлийн ЗДТГ-аас Баянхошуу, Яармаг, Цайз болон Шархад, Ханын материал, Сэлбэ гэх мэтчилэн байршилд орон сууцны төсөл хэрэгжүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *